Франц улсын хамгийн том коньяак үйлдвэрлэгч гэр бүлийн компани “Camus”-г 1863 онд Жон Баптист-Каму коньяк үйлдвэрлэдэг хэсэг нөхдийг нэгэн нэрийн доор үйлдвэрлэл худалдаа эрхлэхийг санал болгосноор үүсгэн байгуулах эхлэлийг тавьжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар өөрийн нэр болох Саmus-аар нэрлэж өнөөг хүртэл 5 үеийг туулан амжилтын оргилд хүрээд байгаа билээ.