Гүрж дарс нь 8000 жилийн түүхтэй дэлхийн хамгийн эртний сайн чанарын дарсаар тооцогддог. Олон зууны турш үе дамжигдан уламжлагдаж ирсэн, дарс хийдэг технологи нь Европын дарс үйлдвэрлэгчдийн дарснаас онцгой өвөрмөц шинжээрээ ялгардаг. Гүржийн зүүн хэсэг болох Кахети муж нь тус улсын усан үзмийн нийт тариалалтын 65 хувийг бүрдүүлдэг ба 530 нэр төрлийн дарс үйлдвэрлэгддэг байна. 2013 оны 12 -р сард ЮНЕСКО -гоос албан ёсоор Гүрж улсыг "Дарсны өлгий нутаг" хэмээн зүй ёсоор үнэлж, Гүрж улсын уламжлалт дарс үйлдвэрлэх хамгийн эртний аргыг хүн төрөлхтний соёлын биет бус өв хэмээн үзжээ.