Францын "Үндэсний Баяр"-т зориулсан ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА-г зохион байгууллаа

Товч түүх: 1789 оны 07-р сарын 14-ний өдөр Францын босогчид одоогийн Парис хотод байрлах Пастелийн цамхагт хоригдож байсан сэхээтнүүдийг чөлөөлж, улмаар төрийн эргэлт хийсэн. Ингэснээр Францын ард түмэн өөрсдийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг олж авсан энэхүү өдрөө үндэсний баяраа болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Пастелийн өдөр нь Монголын наадмын баярын өдөртэй давхцан тохиодог тул Францын Элчин Сайдын Яамнаас урьдчилж 07/04-ны өдөр тэмдэглэж байгаа. Наран Групп энэхүү бахархалт өдрийг тохиолдуулан Францын албан ёсны эрхтэй брендүүдээрээ үзэсгэлэн худалдааг 2023 оны 07-р сарын 05-аас 07-р сарын 07-ыг дуустал явагдах ба өдөрлөгийн нээлтийг Наран Молл худалдааны төвийн эвэнт танхимд хийлээ. Өдөрлөгийг нээж Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүн болон Наран Группын ТУЗ-ын дарга С.Болдхэт нар үг хэлэв. Түүнчлэн тус өдөрлөгт эдийн засгийн атташе Павло Стэргард, Монгол – Францын соёлын төв, Монгол – Францын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монгол – Францын Найрамдлын Нийгэмлэг, ГХЯ-ны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.